Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түймрийн утаа нь нүүрс болон машины утаатай адил хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Түймрийн утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ,

Түймрийн утаа нь нүүрсний утаа, машины угаарын утаатай адилхан хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Түймрээс гарах утаанд агаар бохирдуулдагч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, PM2.5, PM10 гэх мэт нарийн ширхэгт тоосонцрууд агуулагддаг.

Түймрийн утаагаар амьсгалахад хоолой үрэвсүүлж амьсгал боох, ханиалгах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа архаг суурь өвчтэй, багтраа, харшилтай, зүрхний өвчтэй, бага насны хүүхэд, хэт мэдрэг, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын эрүүл мэндийн байдлыг илүүтэй дордуулж, амь насанд ч хүрэх аюултай.

Түймрийн дараах хор уршиг, сөрөг нөлөө хэмжээлшгүй их учраас түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм.

Маргааш баруун аймгуудын зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Маргааш баруун аймгуудын зарим хэсгээр бороо, нойтон цас орно
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.