Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Леброн Жеймс плэйоффд хамгийн олон хожил авсан тоглогч боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өнөөдөр Лейкерс, Рокетс багуудын цувралын ээлжит тоглолт болж 112:102 харьцаатайгаар Лейкерс хожил байгуулсан. Леброн Жеймс 36 оноо, 7 самбар, 5 ашигтай дамжуулалтыг багийнхандаа өгч хожилд хөтөлсөн нь түүний плэйоффийн карьерийн 162 дахь хожил байсан ба энэ нь НБЭ-ийн бүх цаг үеийн НЭГТ орох үзүүлэлт юм. Түүнээс өмнө энэхүү статистикийг 5 удаагийн аварга Дерик Фишер эзэмшиж байжээ.

Үүнээс гадна Леброн плэйоффийн түүхэнд хамгийн их оноо авсан, амжилттай довтолгоо хийсэн, бөмбөг тасласан зэрэг амжилтуудыг эзэмшдэг. Мөн ашигтай дамжуулалт өгсөн тоогоор гуравт, самбараас бөмбөг авсан тоогоор зургаад явж байна.

 

МУИС, МҮИС хоорондоо андуурагдаж байна гэв
МУИС, МҮИС хоорондоо андуурагдаж байна гэв
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.