МУИС болон Улаанбаатар их сургуулийн багш нар ШӨХТГ-т хандлаа. Монгол улсын их сургууль /МУИС/-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсчээ. Харин Улаанбаатарын их сургуулийн тухайд ижил асуудлаар хандсан байна. Тус сургууль байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч Олон улсын Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль гэх ижил нэршилтэй гурван их сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Энэхүү их дээд сургуулиудын нэршилтэй холбоотой асуудал нь нийгэмд тодорхой хэмжээний төөрөгдөл үүсгэж байгааг ШӨХТГ-т хаягласан албан бичигтээ онцолсон байна. Иймд МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу ШӨХТГ тухайн асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажиллах болно гэдгээ мэдэгджээ.
С.Хонгорзул