Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Дээд шүүхэд намын даргын өөрчлөлтийн бүртгэлтэй холбоотой таван өргөдөл, намын дүрмийн өөрчлөлтийн долоон өргөдөл иржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024.05.01-ний өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсов.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр "Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Улсын дээд шүүхээс улс төрийн намын бүртгэлийн журмыг баталж, мэдээлсэн. Мөн хуульд заасны дагуу улс төрийн намын бүртгэл хөтлөх бүтцийн нэгжийг байгуулж үйл ажиллагаандаа орсон гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд шинэ нам үүсгэн байгуулах гурван өргөдөл, намын даргын өөрчлөлтийн бүртгэлтэй холбоотой таван өргөдөл, намын дүрмийн өөрчлөлтийн долоон өргөдөл ирсэн. Эдгээрийг шийдвэрлэн ажиллаж байна. Улс төрийн 37 намын мэдээллийг хуульд заасан чиг үүргийн дагуу шинэчлэн СЕХ, улсын бүртгэлийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна" хэмээлээ.

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.