Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонго: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүний эрх ноцтойгоор зөрчсөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг ялаас мулталсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав бизнес эрхлэгчдийг дарамталж, мөнгө нэхдэг, үнэтэй машины цуглуулгатай болсон гэх зэрэг ноцтой баримт дуулдаад эхлэхээр нь би прокуророос нь чөлөөлж, хууль зүйн сайд болгосон" гэдэг ноцтой мэдэгдлийг хийсэн.

Тухайн үед хууль зөрчсөн асуудал гаргасан хүнийг хуулийн байгууллагад шилжүүлэн холбогдох шалгалтыг хийхгүйгээр Хууль зүйн сайдаар томилож байснаар хууль дээдлэх ёсыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж заасан. Хэнийг ч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодь болон сэтгэл санааны дарамтад оруулах ёсгүй. Нөгөө талаараа гэмт хэрэг үйлдсэн нь мэдэгдсэн байхад тухайн хүнийг хуулийн байгууллагад шалгуулахаас зайлсхийж, гэмт хэргээс хаацайлж ялаас мултлах ёсгүй. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн гэдэг утгаараа хууль хэрэгжүүлэхэд дабль стандарт буюу ялгаатай, хоёрдмол хандлага гаргаж байгаад эмзэглэж байна.

Цаашид яагаад өөрийнх нь хамааралтай хүмүүсийн хууль бус үйлдлийн талаар холбогдох мөрдөн шалгах байгууллагад мэдээлэлгүйгээр харин ч өөр албан тушаалд дэвшүүлж, томилсон.Нөгөө талаас хариуцлагаас чөлөөлөх боломжийг олгосон.

Гэтэл гэмгүй иргэдийг хэлсээр ял тулгаж, эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал дээр өөр хандлага гаргаад байна вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Хууль хүн бүрийн өмнө тэгш хэрэгждэг байх асуудалд Засгийн газар анхаарч ажиллана.

“КАНДИДАТ” нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ
“КАНДИДАТ” нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.