Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн 3 хувийн зээлтэй орон сууцны эрэлт нэмэгдэж байна

Огноо
Унших
2 минут 6 секунд

Ипотекийн зээлээр 2.5 мянган өрх шинэ орон сууцтай болжээ. Он гарснаас хойш Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр дөрөвдүгээр сарын 19 хүртэл нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон нь энэ юм байна.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүдийн дийлэнх нь буюу 1555 өрхөд 197.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин орон нутагт 939 өрх нийт 94.6 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байгаа юм. Үүнийг дагаад орон нутагт орон сууц худалдан авах иргэдийн тоо ч сүүлийн нэг жилийн хугацаанд эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жилийн дунджаар авч үзвэл нийт ипотекийн зээлийн 17 орчим хувийг орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгодог байсан бол 2023-2024 онд 32 хувь болж нэмэгджээ.

Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолд тусгагдсаны дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг 2023 оны 4 дүгээр сараас олгож эхэлсэн юм. Үүнээс хойш энэ оны дөрөвдүгээр сарын 19 хүртэл нийт 141.5 тэрбум төгрөгийн зээлийг 1.6 мянган өрхөд олгож (орон нутагт олгосон нийт зээлийн 50 орчим хувь) ажиллав.

2013 оноос хойш хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрт 123 мянган өрх хамрагдаад байгаа юм. Үүнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээл олгосон байна.

2, 16 настай хоёр хүүхэд гэртээ угаартаж нас баржээ
2, 16 настай хоёр хүүхэд гэртээ угаартаж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.