Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ХОВД АЙМГААС: Хотыг хөдөөгөөр сольсон бидний сонголт амьдралд амт нэмсэн хамгийн ЗӨВ АЛХАМ байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд

Их хотын стресстэй амьдрал, автозамын түгжрэл, агаарын бохирдол зэрэг толгой өвтгөсөн олон асуудлаас зугтаж, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Хотын залуус хөдөөг сонгож, олноороо шилжин суурьшихад нөлөөлж буй хүчин зүйлсийг дурьдвал дуусашгүй их. Төлөвлөлтгүй хот, хүн амын хэт төвлөрөл, түгжрэл, эцэс төгсгөлгүй их стресс бухимдал гээд олон зүйл тэднийг "зугтахад" хүргэж буй. Харин хөдөөг зорих сонголтыг хийхэд нөлөөлж буй гол хөшүүрэг нь хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжиж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд чиглэсэн Засгийн газрын бодлого, шийдвэрүүд.

Хамгийн энгийн ганц хоёрхон жишээг дурьдахад, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгч, цалин урамшууллыг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Орон сууцны ипотекийн зээлийн хүүг орон нутагт 3 хувь болгон бууруулсан гээд олон хүчин зүйл бий.

2023 онд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу 24 мянган хүн шилжин суурьшжээ.

Тэдний нэг нь Улаанбаатар хотод төрж, өссөн ч бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө их хотоос 1500 километрийн зайтай Ховд аймгийн Жаргалант сумыг зорьсон Д.Лхагвасүрэнгийн гэр бүл.

Анх халаасандаа 25 мянган төгрөгтэй Ховд нутгийг зорин ирэхэд шинэхэн танилцсан нутгийн айл үүдээ дэлгэн угтаж, байр олох хүртлээ манайд амьдар гэж хэлснээр Ховд нутаг дахь тэдний шинэ амьдрал эхэлжээ. Сар гаруйн хугацаанд шинэ танилындаа амьдарсан Д.Лхагвасүрэнгийн гэр бүл одоо амьдарч буй 3 өрөө, төвийн халаалттай амьны орон сууцаа сарын 600 мянган төгрөгөөр түрээсэлж, "өрх тусгаарласан" байна. Өдгөө хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ ээнэгшиж, хосууд тогтсон ажлын байртай болж санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байна.

Түүгээр ч зогсохгүй Ховд нутаг дахь амьдралаа түрээсийн байрнаас эхэлж байсан тэдэнд тоссон нутаг нь ээлээ өгч шинэ байрандаа орох бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна.

Орон нутагт амьдрах шийдвэр гаргах амар гаргаагүй ч амьдралд амт нэмсэн хамгийн зөв алхам байсан гэж ярих Д.Лхагвасүрэнгийн гэр бүл агаарын бохирдол, түгжрэл гэх мэт олон төрлийн стресс бухимдлаас салж, цэвэр агаарт эрүүл эко хүнс хэрэглэж амьдрах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа бидэнд хуваалцлаа.

Анх 2, 3 жил амьдраад үзье гэж ирсэн тэд өнөөдөр 20, 30 жил амьдрах шийдвэрийг гаргажээ.

Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ
Махчин динозаврын толгойн ясыг бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.