Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 17-р хуралдаанаар энэ цаг үед аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид Батаагийн Мөнхболд, Баттөрийн Батсуурь, Бэхбатын Өлзийбат, Золбаярын Баярт нарт тус бүр 2 өрөө орон сууцыг өгөхөөр шийдвэрлэжээ.
Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд эх орон говь нутгаа төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд амжилтын эзэд төрөн гараад буй.