Гал түймрийн гурван дуудлагаар ажиллаж, бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын аврагчид гал түймрийн гурван дуудлагаар ажиллаж, бүрэн унтраажээ. Тухайлбал,

  • Сэлэнгэ аймаг, Хүдэр сум 1 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Төв аймаг, Зуунмод сум Зүүндэлгэр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны 16:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод эзэнгүй 5 ханатай гэр, эд хогшил болон “Tоёота-Аллион” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
  • Сэлэнгэ аймаг, Сайхан сум Хөтөл баг хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хөтөл сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Хөтөл" өртөөний хашаанд хураалттай мод төмөр замын хуучин дэр мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Гурван суурь бүтэц эзэмшигч хамтран нэгдсэн технологийн горимыг хэрэгжүүлж эхэллээ
Гурван суурь бүтэц эзэмшигч хамтран нэгдсэн технологийн горимыг хэрэгжүүлж эхэллээ
 
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!