“Соёолж“-ийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх замыг хааж, засварлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Соёолж"-ийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 06-ны 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна.

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Инфляцыг бууруулж, 2027 он гэхэд ГУРВАН хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ
Инфляцыг бууруулж, 2027 он гэхэд ГУРВАН хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ
 
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Ц.Мөнхцэцэг: Хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүй тул жагсаалтаар дэвших хүсэлт гаргасан ч боломж олдсонгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!