Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Ө.Энхтүвшин Боловсролын сайд байхдаа өөрийн хүү Э.Золбоод тушаал гаргаж, БЗС-гийн 16 мянган ам.доллароор АНУ-д суралцуулж байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

БЗС-гаас зээл авсан зээлдэгч нараас улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүсийн хамраалтай зээлдэгч нарын мэдээллийг БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин 2006 онд БСШУС-ын сайд байхдаа 2005 оны 52 дугаар тушаалд байхгүй 2.6 гэх заалтыг үндэслэж 296 дугаар тушаал гаргаж өөрийн төрсөн хүү болох Э.Золбоог БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл гаргуулж, АНУ-ын Индиана Их сургуульд улс төрийн судлалын чиглэлээр бакалаврт суралцуулж байжээ.

Э.Золбоо нь одоо Барилга, хот байгуулалтын дэд сайдын албан тушаал хашиж байгаа бөгөөд 2013 онд НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа зээлээ тэглүүлж байв. Тодруулбал, түүний аав Монгол Улсын шадар сайд асан Ө.Энхтүвшин нь 2012-2013 онд МАН-ын дарга байхдаа хүүгийнхээ зээлийг тэглүүлж байсан тухай О.Сийлэгмаа баримт дэлгэн цахим хуудастаа мэдээлжээ.

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд