Энэ оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "Татвар төлөгчдийн мэдээллийг хянаж Сангийн яам руу илгээсэн. Иймд Сангийн яам буцаан олголт хэзээнээс олгох эсэхийг шийдвэрлэнэ" гэв. Мөн Сангийн яамнаас энэ талаар "эргээд мэдээлнэ" гэх тайлбарыг өглөө.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгох юм. Үүнээс 24,153 иргэн буцаан олголтоороо 378 сая төгрөгийн хөрөнгийн татвараа төлжээ. Одоо 1,222,842 иргэнд 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.