Монгол банхар дэлхийн 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, ТҮРҮҮЛЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдсан.

Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо 8 хүнтэй баг бүрэлдэхүүн гурван Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарынхаа хамт Загреб хотод очсон юм.

Тэгвэл "World Dog Show 2024" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол банхар тэмцээний 11-р группийн нийт 18 үүлдрийн ноходтой өрсөлдөж, түрүүлснээр “Best in group” батламжийг авчээ.

Энэ нь түүхэндээ анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болох гэж байгаараа онцлог юм. Монгол Банхарууд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18.355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан байна.

Монгол банхар судлалын холбооноос тэмцээнд ялахаас өмнө "Нутгийн уугуул үүлдрүүдтэй өрсөлдөх тул ялах боломж их биш, хэдий тийм ч бид энэ том рингэн дээр ноходоо гаргаж, олон улсад харуулж чадсан нь аль хэдийн ЯЛАЛТ" гэж бодож байгаа гэдгийг илэрхийлсэн байдаг.

Ихэнх нутгаар өнөөдрөөс эхлэн дулаарна
Ихэнх нутгаар өнөөдрөөс эхлэн дулаарна
 
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!