Дархан-Уул аймгийн хамгийн их хүн амьтай бүст 960 хүүхдийн суудалтай Эко иж бүрэн сургууль ашиглалтад орлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ээлтэй орчныг бүрдүүлсэн уг сургуулийг барихыг Сангийн сайд Б.Жавхлан дөрвөн жилийн өмнө санаачилж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах МОН-3594” төслийн хүрээнд нийт 4.2 сая ам.долларын санхүүжилтээр барьжээ.
Тус сургууль нь анги, хичээлийн кабинетуудаас гадна шинжлэх ухааны дөрвөн хичээлийн лабораторитой ангитай гэдгээрээ оцлог. Түүнчлэн өдөр өнжүүлэх нэг танхимтай аж. 2580м2 талбайтай, нийт дөрвөн блокоос бүрдэх уг сургууль нь Дархан хотын өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэж буй ачааллыг бууруулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой аж.