Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан "Pepsi АЛТАН ЦОМ" бүх оддын барилдаан өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Тус барилдааныг зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд БӨХЧҮҮДЭД амласан шагналаа өгөөгүй тул шаардлага хүргүүлсэн байна.
Энэ талаар Н.Батсуурь аварга өөрийн цахим хуудсандаа, "Энэ барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэг үйлдэл гаргаагүй байна.
Бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна" хэмээн нийтэлжээ.