Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэж, энэ хугацаанд цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлэхээ мэдэгдсэн бөгөөд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургахаар болсон байдаг.

Тэгвэл үүний бэлтгэл ажил болгож Герман Улсын Тюрингэн мужийн FAV service GMBH, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 100 хүүхдийг Герман Улсад суралцуулах хэлцэл хийсэн юм. Шалгуур хангасан хүүхдүүд эх орондоо хэлний бэлтгэлд суралцах бөгөөд хэлний бэлтгэлийн сургалтын зардлыг нийслэлийн төсвөөс шийдвэрлэх аж. Төгсөгчид герман хэлний DSD шалгалтын B2 түвшинд тэнцсэн тохиолдолд тус улсад суралцах юм байна.

Хүүхдүүд хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж зэрэг мэргэжлээр суралцана. Герман Улсад суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж, сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.