Орон нутагт хот хоорондын автобус болон суудлын автомашин шаварт суусан дуудлага мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан 30 зорчигчтой автобус шаварт суусан тухай дуудлага өчигдөр өдрийн 12:17 цагт онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Xiamen XML6105J15C” загварын автобус шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. Мөн өдрийн орой 20:19 цагийн орчимд 21 хүнтэй суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргажээ. Тус машинд 20 хүүхэд зорчиж явсан аж. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Шанх багийн Хавцлын-Улаан худаг гэх газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 85 км, сумын төвөөс баруун урд 35 км/-т Арвайхээр сумаас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын“Ssangyong Istana” загварын 15 хүний суудалтай бага багтаамжийн суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан байна.
20 хүүхэд зорчиж явсан автомашин шаварт суусныг татан гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.