П.Орхон олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 44 секунд

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авчээ.

П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов. Мөн тэрбээр зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авч байгаа ба өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцож байлаа.

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын манай улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевын манай улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!