Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 80 мянга гаруй га талбай өртсөн байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр, амбаар, малын хашаа шатжээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа.