Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,
"Ц.Элбэгдоржийг С.Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх нь бүр солиорч, цадигаа алдаж байна. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж, аргаа барж байсныг тэр үеийн эвсэлийн удирдлага бүгд мэднэ. Ц.Элбэгдорж С.Зориг бид хоёрыг “хойш суулаа” гэж уурлаж шахаж л байсан. С.Зориг Дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх хүсэлтэй л гэж миний хажууд хэлж л байсан.
Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг шүү дээ. Надад фракц гэж байгаагүй. Гэтэл С.Зориг алагдсны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм. С.Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Ц.Элбэгдорж уухайн тас аваад л гүйх байсан. Тэр үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ. Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү" гэв.