Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Дотоодын гурилын үнэ эрчимтэй өссөн тул Засгийн газраас гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Холбогдох байнгын хороод болон УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцсэн.

Түүнчлэн, УИХ-ын дарга Г.Занданшатар гурилын үнийн хөөрөгдөлд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилоод байсан билээ.

Түүний ахалсан ажлын хэсэг энэ сарын 6,7-ны амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд ажиллаж, гурилын үнийн өсөлтөд шалгалт хийж, зохиомлоор үнэ хөөрөгдсөнийг тогтоосон тухай тэрбээр мэдэгдсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын өнөөдрийн чуулганаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 96.5 хувийн саналаар эцэслэн баталсан юм.

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
 
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
“Өвлийн идэш“ өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.