“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Энэ талаар тодрууллаа. Тэрбээр "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал энэ оны хоёрдугаар сараас хойш асуудал нь сөхөгдөж өчигдөр асуудал нэг тийш шийдэгдлээ. Гүйцэтгэх удирдлагаар томилох шийдвэр гарсан. Ер нь урлаг спорт, энтертаймент салбарт 15 жил бодит ажил хийж буй туршлага байгаа. Энэ утгаар нь томилсон. Салбараа мэддэг хүн энд ирсэн нь зөв гэж бодож байгаа. Ер нь том зургаараа дөрвөн улирлын автомат дээвэртэй орчин цагийн бүх хэрэгцээ шаардлага хангасан стадион барьж судалгаа хийж байна. Мэдээж маш олон машины зогсоол шийдэгдсэн. Хамгийн сүүлийн үеийн зөв зохион байгуулалттай төлөвлөлт хийсэн" гэв.