УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл хуулийг төслийн хүрээнд малчдын хоршоо байгуулах асуудал яригдаж буй билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал "Хадгаламж зээлийн хоршооны араас оров оо. Нийлсэн болгон нь зээл авна гэвэл олон асуудал байна шүү дээ" гэсэн юм. Харин түүний илэрхийлсэн байр сууринд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шүүмжлэлтэй хандав. Тэрбээр "Малчдыг "Мэдлэггүй, чадваргүй" гэж хэлсэн үгний чинь төлөө таны тойрог дээр чинь малчидтайгаа очиж жагсана шүү" гэв.