Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан Т.Бат-Эрдэнэд 1 жилийн хорих ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан фейсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, худал мэдээлэл тараах гэмт хэрэгт Т.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

М.Оюунчимэг: 2019 онд эмийн салбарт 40 тэрбум төгрөгийг төсөвлөдөг  байсан бол 2024 онд 137.2 тэрбум болтлоо өссөн
М.Оюунчимэг: 2019 онд эмийн салбарт 40 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан бол 2024 онд 137.2 тэрбум болтлоо өссөн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ