Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ын Шуурхай штаб: Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186  иргэн байна. Үүнээс Монгол улсын 3,459, гадаад улсын 84  иргэн байна.  Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.

            Үүнд:

  • Улаанбаатар хотод 3,459
  •  Орон нутагт 595

Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа,  Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Л.Дэлгэрмаа

Улаанбаатар ньюс- www.UBn.mn

15 жилийн өмнөх Монгол: Замын хажууд унтах эр
15 жилийн өмнөх Монгол: Замын хажууд унтах эр
 
Л.Баттөр: Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй байна
Л.Баттөр: Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.