Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Банк, санхүүгийн академи хамтран “Think Bank-100” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зарласан билээ. Энэ жилийн хувьд судлаач, оюутнаас гадна банк, санхүүгийн мэргэжилтний ангилалд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд гурван ангилалд нийтдээ 70 гаруй бүтээл ирснээс Монголбанк болон хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн баг шалгаруулалтыг хийж, эцсийн шатанд ангилал тус бүрээс 7-8 бүтээл шалгаруулж, өчигдөр /2024.01.17/ шилдэг бүтээлүүдийг олон нийтэд нээлттэйгээр шалгарууллаа.
Ангилал тус бүрд шилдэг гурваас гадна тусгай байр хоёр, нийтдээ 5 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан юм. Үүнд,
Судлаачийн ангилалд,
- Тэргүүн байр: Д. Өнөржаргал /СЭЗИС-ийн багш/ - Монгол Улсын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх хувилбарууд
- Дэд байр: П. Эрдэнэбат /”Отгонтэнгэр” Их сургууль, дэд профессор/, Б. Пүрэв /ХААИС, профессор/ - Монголын бэлчээрийн мал аж ахуйд уур амьсгалын үзүүлэх нөлөө: Марковын гинжин хэлхээ, математик програмчлалын хэрэглээ
- Гутгаар байр: Г. Гүнбилэг /МУИС-ийн багш/ – Долларжилт, Валютын ханш, Мөнгөний бодлого
- Тусгай байр 1: С. Будням, А. Гэлэгжамц /Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн профессор/ - Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн математик загварчлал
- Тусгай байр 2: Д. Лхагважаргал /СЭЗИС-ийн багш/ - Жижиг, нээлттэй эдийн засагт үзүүлэх гадаад шокийн нөлөө
Оюутны ангилалд,
- Тэргүүн байр: М. Анармаа, М. Болор-Эрдэнэ, Б. Мэндбилэг /СЭЗИС-ийн 4 курс/ - Бизнесийн мөчлөгийн тэргүүлэгч индикатор байгуулж, машин сургалтын загвар боловсруулах нь
- Дэд байр: Т. Саруулбуян, Н. Түвшинтөгс, Б. Үнэнхүү /МУИС-ийн 3-р курс/ - Уур амьсгалын өөрчлөлтийн ерөнхий тэнцвэрийн DICE/RICE загвар ба тэрбум мод төслийн үр ашгийн нөлөө
- Гутгаар байр: Г. Номин-Эрдэнэ, М. Болортунгалаг, Т. Мөнхжин /СЭЗИС-ийн 3-р курс/ - Малын тоо толгойн албан татварыг оновчтой тогтоох замаар малын тоо, бэлчээрийн даац хэтрэлтийг зохицуулах нь
- Тусгай байр 1: А. Буянзаяа, Т. Мөнхцэцэг, П. Номуунзаяа, Б. Содбилэг, Б. Түвшин /СЭЗИС-ийн 4-р курс/ - Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ
- Тусгай байр 2: Б. Соёлмаа, Б. Даваадэмбэрэл /СЭЗИС-ийн 4-р курс/ - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг оновчтой тогтоох нь: Онол арга зүй, бодлогын асуудлууд
Банк, санхүүгийн мэргэжилтний ангилалд,
- Тэргүүн байр: Б. Эрхэмбаяр, Ж. Энхбаяр /Монголбанк/ - Холимог давтамжтай өгөгдөл ашиглан ДНБ-ий тухайн улирлын төсөөлөл боловсруулах нь
- Дэд байр: П. Мөнхбаяр, Э. Хосбаяр /Монголбанк/ - Үнийн өсөлтийн нууцыг тайлах нь: Эрэлт, нийлүүлэлт инфляцыг хэрхэн өдөөж байна вэ?
- Гутгаар байр: О. Нандинжаргал /Төрийн банк/ - Байгалийн гамшгийн эрсдэлийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө
- Тусгай байр 1: Г. Булганхүү /Ариг банк/ - Ногоон, тогтвортой санхүүжилтийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцох нь
- Тусгай байр 2: Б. Золзаяа /Монголбанк/ - Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг цогцоор нь ашиглаж, хиймэл оюун ухаанаар инфляцыг таамаглах нь
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцогчдын хувьд банк, санхүү, эдийн засгаас гадна хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засгийн хөгжлийн талаарх судалгааны бүтээлүүдээ ирүүлсэн нь онцлог байлаа.