Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван өдөр үргэлжилсэн ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж дууслаа. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонссон билээ.

Ийнхүү Түр хороо гурван өдрийн хугацаанд эмийн чанарын хяналтын тогтолцоо, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, хүртээмжийн асуудал болон Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөдрийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар мэдээлсэн билээ. Түүнчлэн энэ удаагийн сонсголд 150 орчим гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллажээ.

Эмийн сонсгол дээр яригдсан асуудлуудын талаарх хоёр өдрийн тоймыг дараах линкээр нэвтэрч унших боломжтой.

2024.04.15 - ТОЙМ: Нэг жилийн дотор 8.6 тонн эм “ИДСЭН“ монголчууд ба тураах үйлдэлтэй “уналт таталтын эм“-ээр амьсгалсан сонсголын эхний өдөр - энд дарж уншина уу

2024.04.16 - ТОЙМ: Төрөөс төрсөн “ЭМИЙН МАФИ“ - энд дарж уншина уу.

Ж.Чинбүрэн: Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ
Ж.Чинбүрэн: Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.