Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байгаа билээ. Энэ үеэр шинжээч "Тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, мөстөн чанарын шаардлага хангахгүй болсон 54.5 тонн нийт 109 мянган ширхэг дуслыг "шаардлага хангасан" гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй" гэх асуудал хөндөгдсөн билээ.

Үүнтэй холбогдуулан тус дуслыг шинжилсэн гэх АШУИС-ийн эмийн лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан "Энэ дуслуудыг анх шинжлүүлэхээр авч ирэхэд тас хөлдүү биш дотроо мөстэй шар өнгийн дусал байсан. Хоёр дахь удаа байцаагчийн хүсэлтээр шинжлүүлэхээр авч ирэхэд ямар нэгэн хөлдсөн зүйл байгаагүй" гэх тайлбарыг өгсөн. Харин түүний тайлбарт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө ирэхдээ хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ. Яаж ингэж болох юм" гэв.

ЭМИЙН СОНСГОЛ: Ашиг сонирхлын зөрчилтэй VS зөрчилгүй
ЭМИЙН СОНСГОЛ: Ашиг сонирхлын зөрчилтэй VS зөрчилгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.