Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбагана: Миний эхнэр эх хэлнийхээ төлөө амиа хорлосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

БНХАУ-ын засгийн газраас Өвөр Монголд монгол бичгийг хорих шийдвэрийг эсэргүүцэн дахин нэг эмэгтэй амиа хорложээ. Тодруулбал  энэ хэрэг өнөөдөр өглөө 05 цагийн үед Алшаа аймгийн зүүн хошуунд болсон байна.

Талийгаач Сурмаагийн эгч энэ талаар мэдээлэхдээ “Би Сурмаагийн эгч нь байна. Одоо эмнэлэгт түүнийхээ хажууд байна. Тэр маань нэгэнт энэ хорвоогоос үгүй болсон. Тухайн үед түүний хажууд ээж, нөхөр Алтанбагана хоёр нь байсан юм. Энэ явдал үүрийн 05 цагийн орчимд болсон. Сурмаа асраас үсрэхдээ “Ээжээ, Алтанбагана аа, би хос хэлний төлөө явлаа" гээд үсэрсэн.  Та бүхэн минь бодож үзээрэй, битгий тэмцлээ зогсоогоорой”  гэжээ.

Харин эрх баригчдын зүгээс амиа хорлосон эмэгтэйг сэтгэцийн өвчтэй байсан гэх мэдэгдлийг өглөөний 07:40 цагт гарган олон нийтэд зарлажээ.  Эх хэлнийхээ төлөөх амиа хорлолтыг худал мэдээллээр гуйвуулж байна хэмээн гэр бүлийнхэн нь дургүйцэж, талийгаачийн нөхөр Алтанбагана дараах мэдээллийг гаргажээ. 

"Би Алшаа аймгийн зүүн хошууны намын хорооны ажилтан Алтанбагана. Миний гэргий Алшаа аймгийн намын хорооны ажилтан Сурмаа. Миний гэргий ойрд хос хэлний төлөө бухимдаж асраас үсэрч нас барав. Хүмүүс ээ,  ухаараач. Та улсад мэдэгдэх бас нэг учир гэвэл одоо эмнэлгийн хороонд байгаа дарга нь миний гэргийгийн учрыг дан ганц бухимдлаас болсон бус өвчнөөр нас барсан гэж дуудуулж учир явдлыг дарах санаатай. Тэнгэр түмэн нүдтэй. Монголчууд өөрийн ухаан ба зогсолттой байгаарай. Юунаас болсныг мэдэж байгаарай"

Нөхөр Алтанбаганы тайлбар.

Алшаа аймгийн эрх баригчдаас гаргасан тайлбар.

 

Л.Дэлгэрмаа

"Улаанбаатар ньюс"- www.ubn.mn

 

Гэр хорооллын хөгжлийн нам: Бид АН-ыг дэмжинэ
Гэр хорооллын хөгжлийн нам: Бид АН-ыг дэмжинэ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.