Гэр Хорооллын Хөгжлийн Намын төлөөлөгчид мэдэгдэл хийлээ.
Тус намын дарга Б.Батсүх: “ГХХН орон нутгийн сонгуульд Ардчилсан Намыг дэмжиж оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна. МАН-ын зогсоосон, С.Бат-Үүл даргын хийж байсан гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа зэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд энэ намыг дэмжих шийдвэр гаргалаа. Энэ сонгуулийг шударгаар явуулахыг эрх баригч намаас шаардаж байна. Эс бөгөөс бид октъябрын хувьсгал өрнүүлэх болно” гэв.
Нийслэлийн АН-ы дарга Д.Пүрэвдаваа: “Хувь хүний болон намынхаа зүгээс ГХХН-ын гишүүддээ АН-ыг дэмжиж буйд талархаж байна. Нийслэлийн АН орон нутгийн сонгуульд улаанбаатарчуудынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Хэрэв АН ялалт байгуулбал ГХХН-тай мөрийн хөтөлбөрөө уялдуулан гэр хороолол руу чиглэсэн эрчимтэй бодлого хэрэгжүүлнэ” гэлээ.