Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байгаа билээ.
Энэ үеэр шинжээчийн зүгээс уналт, таталтын эсрэг эмэнд Л-Карнитин гэх тураах үйлдэлтэй эмийг оруулж импортын лиценз гаргасан талаар мэдээллийг өгсөн. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд болон ЭМЯ-ны ТНБД асан Ц.Эрдэмбилэг нар шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаар мэдэгдсэн. Тэгвэл эл асуудалд шинжээч дараах мэдээллийг өгсөн юм.