Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Явган хүний зам хааж байршуулсан чингэлгийг зөөж, замыг чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж буй.

Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд хуучирч муудсан сурталчилгааны самбарууд, явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шоныг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна.

Мөн Амгалангийн зам дагуу явган хүний зам хааж байршуулсан контейнерыг зөөж, замыг чөлөөллөө. Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгажээ. Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Шүдээ хожуу угааж эхлэх, дутуу угаах болон чихэрлэг зүйлсийн зохисгүй хэрэглээнээс шалтгаалж хүүхдүүдийн дунд сүүн шүдний цоорол их байна
Шүдээ хожуу угааж эхлэх, дутуу угаах болон чихэрлэг зүйлсийн зохисгүй хэрэглээнээс шалтгаалж хүүхдүүдийн дунд сүүн шүдний цоорол их байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.