Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түлхүүртэй орхисон автомашинаа хашаанаасаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн хашаанаасаа автомашинаа алдсан хэрэг энэ сарын 7-ны шөнө гарчээ. Тус сумын нэгдүгээр багийн харьяат иргэний хэлснээр автомашинаа түлхүүртэй нь орхисон аж. Гэвч маргааш өглөө машин нь алга болсон тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Энэ тухай дуудлага мэдээлэл аймгийн цагдаагийн газарт Тоёота приус-30 маркийн автомашин алдагдсан тухай дуудлага энэ сарын 8-ны өдөр бүртгэгдсэн аж. Үүний дагуу цагдаагийн албан хаагчид цаг алдалгүй илрүүлж автомашиныг нь тухайн иргэнд хүлээлгэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүрэгт байрныхаа гаднаас иргэн автомашинаа алдсан байсныг шуурхай илрүүлж гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ШУУД: Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээс тодруулж байна
ШУУД: Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээс тодруулж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.