Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 11165 иргэнд визийн зөвшөөрөл, 1924 иргэнд виз, 11004 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 3,1 хувь, виз олголт 42,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13,4 хувь, цахим виз олголт 5,9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

"Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ" гэж ГИХГ-аас мэдээлэв.

Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
 
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.