Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26,659 иргэн визийн зөвшөөрөл, 5,052 иргэн виз, Evisa.mn системээр 63 улсын 38,291 иргэн цахим виз авчээ.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр ирсэн гадаадын 10,234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17,255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Эдгээрийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8 хувь, виз олголт 57 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9 хувь, цахим виз олголт 5.7 дахин өссөн бол оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.

Зургаан сарын хугацаанд хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан болохыг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болж өсжээ
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2,3 сая төгрөг болж өсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд