Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган, байнгын хороодын ирц тааруу байгаад гишүүд болоод олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Ингэхдээ хаврын чуулганаар хүлээлтэд байсан олон хуулийн төслүүд хэлэлцэх үеэр гишүүд байхгүй байгаагаас үүдэн зарим байнгын хороодын хуралдаан хойшилсон тохиолдол ч гарсан. Тухайлбал, өнөөдрийн чуулганы хуралдаанаар Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах тухай чухал хуулийн төслийг хэлэлцэж санал хураахад УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирцийг бүртгэсэн. Энэ үеэр дараах гишүүдийн нэрс тасалсан гишүүдийн нэрсээр дуудагдсан юм.