Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас цочир хүйтэрч салхи 24 м/секунд хүрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Цаг агаар цочир хүйтэрч цас болон шороон шуургатай болохыг ус цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулав. Урьдчилсан төлөвөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэх нь. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд,

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

О.Батнайрамдал: Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар дамжуулж Эрдэнэс Монголын цогц шинэчлэл хийгдэх ёстой
О.Батнайрамдал: Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар дамжуулж Эрдэнэс Монголын цогц шинэчлэл хийгдэх ёстой
 
“Та нар гадаадын зээл тусламжийг ашиглуулахгүй гээд хүчээр МУУ ЗЭРЭГЛЭЛД оруулж байгаа шүү дээ“
“Та нар гадаадын зээл тусламжийг ашиглуулахгүй гээд хүчээр МУУ ЗЭРЭГЛЭЛД оруулж байгаа шүү дээ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.