Ирэх есдүгээр сарын 1-нээс бага ангийн сурагчдад буюу гуравдугаар ангиас эхлэн улсын сургуулиудад англи хэлний хичээл орохоор болсон. Гэвч багшийн нөөц боломжийн асуудал дутмаг байгааг албаныхан онцолсоор байгаа юм.
Энэ талаар БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаас тодруулахад "Бага ангийн арга зүйтэй англи хэлний багш алга. Тиймээс англи хэлтэй төгсөгчдийг бага ангийн багшийн арга зүйд сургах бэлтгэл ажлыг хийж байна. Одоогоор 86 багшийг сонгон бэлтгэж байгаа" гэлээ.