Гурилын үнийн өсөлт болон гурил үйлдвэрлэгчидтэй холбоотой асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийж, мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Монголын гурил үйлдвэрлэгчид хоёр жил үйлдвэрээ хаасан ч хотойхооргүй их хэмжээний ашиг олсон этгээдүүд байдаг нь тодорхой болсон. Тийм үйлдвэрүүд ард иргэдийг хямдхан гурил идүүлэхгүй байх бодлогыг барьж байна. Тиймээс гурилын импортын татварыг хугацаагүй тэглэх боломжийг нээж өгч байгаа юм.
Засгийн газраас хэзээ квотыг нь тавьж, хэмжээг нь багасгах мөн УИХ-аар дахин хэлэлцүүлж, импортын татвартай болгох гээд бүх зүйл нээлттэй байгаа. Гагцхүү юу хэрэгтэй байна вэ гэхээр гурил зах зээлийн өрсөлдөөний зарчмаар үнийн хөөрөгдлөөс буух ёстой. Монголд өнөөдөр 1 кг гурил 1600 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой. Гэтэл одоо 2800-2900 төгрөгт хүрсэн байдал ард иргэдэд хүнд байна гэж үзэж байгаа" гэв.