Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсын хөгжлийн 2025” оны 8 бодлоготой ТАНИЛЦ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан байна.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь: “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд:

  1. “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”,
  2. “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”,
  3. “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”,
  4. “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”,
  5. “Ногоон хөгжлийн бодлого”,
  6. “Бүсчилсэн хөгжлийн бодлого”,
  7. “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”,
  8. “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр малчдын  ахуйн нөхцөлийг  сайжруулна гэв
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр малчдын ахуйн нөхцөлийг сайжруулна гэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд