Өчигдөр /2024.04.09/ нийслэлд 7-14 насны дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийн 3-ыг нь буюу 7 настай, 12 настай, 14 настай эрэгтэй хүүхдүүдийг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн ба 13 настай охиныг эрэн хайж буй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая 13 настай С.Э охиныг эсэн мэнд олжээ.
Ташрамд дуулгахад, Охин гэрээсээ дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон байсан бөгөөд 3 хоногийн дараа охиныг оллоо.
Мөн хүүхэдтэй холбоотой хувийн мэдээлэл бүхий зураг, постыг олон нийтийн цахим сүлжээнээс устгахыг уриалж байна.