Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН мөрийн хөтөлбөрийнхөө “мөнгө амласан“ зэрэг нийт 67 заалтад тодотгол хийхээр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

ҮАГ-аас улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, 27 нам, эвслийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад, ҮАГ-т хүргүүлсэн. Аудитын байгууллагаас "Алсын хараа-2050" болон сонгуулийн хуулийн нийцлийг хангаагүй заалтуудыг тодорхойлоод, намуудад буцааж байгаа. Харин үүнийг тав хоногийн дотор засварлаад, буцаан ирүүлэх шаардлагыг тавьсан.

МАН-ын тухайд, нийт мөрийн хөтөлбөрийн 67 заалтад тодотгол хийх үүргийг хүлээж байна. Тухайлбал, мөнгө амласан болон ажлын байрыг нэмэгдүүлэх амлалт өгсөн гэх мэт заалтуудаас заримыг нь хасах шаардлага ирүүлснийг бид засварлахаар ажиллаж байна" гэсэн юм.

Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд улаанбуудайг үнэлж авахдаа хувийн лабораторитоо шинжилж, хямд үнээр авдаг байсан
Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд улаанбуудайг үнэлж авахдаа хувийн лабораторитоо шинжилж, хямд үнээр авдаг байсан
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.