Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Түргэн тусламж-103 дуудах эсхүл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна. Жирэмсний үеийн аюултай шинжүүдэд,
- Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох
- Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих
- Үтрээнээс цус эсвэл ус гарах
- Таталт өгөх
- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
- Даралт ихсэх /140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох/,
- Шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх
- Аюулхай орчмоор өвдөх
- Арьс салст гэнэт цайх
- Тогтмол дуншиж өвдөх /Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа/