Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны тавдугаар сард СУИС-д сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ. Улмаар дараах шаардлагыг СУИС-д хүргүүлсэн байна. Тодруулбал,
2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн хуульд заасан "Хувь хуний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих”, "Багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх' ”Соёл урлагийн их сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, туунд хяналт тавьж ажиллах,
2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 .З дахь заалтад ”...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх”, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ”...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгуй байх гэж тус, тус заасан.
Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагыг хүргүүлж байжээ.