Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 5-1072 ширхэг хувьцаатай иргэд хэдэн төгрөгийн НОГДОЛ АШИГ хүртэх вэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 58 секунд

Өнгөрөгч нэгдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөг буюу нийт дүнгээр 291.2 тэрбум төгрөгийг тараасан. Тэгвэл 2023 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон нь өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ.

Ингэхдээ нэгж хувьцаанд 266 төгрөг оногдож байгаа бөгөөд үүнийг татварын дараах дүнгээр тооцвол 239.4 төгрөг болж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэн та өөрийн эзэмшиж буй хувьцаагаа нэгж хувьцаанд оногдож буй дүнгээр /татварын дараах 239.4/ үржүүлж өөрийн хүртэх ногдол ашгийн дүнг тооцоолох боломжтой юм.

Иргэн та хэдэн төгрөгийн НОГДОЛ АШИГ хүртэх вэ

Иргэд яагаад өөр, өөр хувьцаатай байгаа вэ

Өнгөрсөн хугацаанд 1072 ширхэг хувьцааг тойрсон мөнгөжүүлэх, түүнийгээ ашиглах боломжийг олгосон шийдвэрүүдийг гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хувьцааны тоо ширхэг харилцан адилгүй болсон. Тухайлбал, 2012 онд 800 мянга орчим оюутнуудад сургалтын төлбөр, 322 мянган ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод 315 мянган иргэдэд бэлнээр болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хувь хүртээхдээ 1072 ширхэг хувьцааг оролцуулсан байдаг. Нийт давхардсан тоогоор 1 сая 218 мянга 477 хүнд 466 тэрбум төгрөгийг тараасан байна. Тухайн үед 2011, 2012 онуудад сургалтын төлбөртөө хувьцаагаа оролцуулсан иргэд өнөөдөр 0 хувьцаатай байгаа. Хэрэв нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1063 ширхэг хувьцаатай.

Хувьцаагаа хэрхэн шалгах боломжтой вэ

ГАР УТСААР: Та 158989 дугаарт өөрийн Регистрийн дугаарыг латинаар галиглан мессэж илгээн "Эрдэнэс Тавантолгой"ХК-ийн 1072 шихэг хувьцааны үлдэгдэл болон эзэмшиж буй хувьцаа тань аль үнэт цаасны компани дээр хадгалагдаж буй эсэхээ гар утсандаа хүлээн авах боломжтой.

ЦАХИМ ХУУДСААР: Иргэн та NET.MCSD.MN цахим хуудсаар хандан өөрийн регистрийн дугаарыг оруулан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны үлдэгдэл болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа тань аль үнэт цаасны компанид хадгалагдаж буй, үнэт цаасны данстай эсэх мэдээллээ шалган харах боломжтой.

Сүхбаатарын талбайг цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ
Сүхбаатарын талбайг цэвэрлэж, хөшөө дурсгалыг угаажээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.