Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даян нуурт их хэмжээний загас хорогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд байдаг Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байна. Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын/УТХГ/ хамгаалалтын захиргааны ажлын хэсгээс өгсөн мэдээллээр нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогджээ.

Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснуудаас дээж авсан байна.Тухайн газарт очсон ажлын хэсгийнхэн, идэвхтэн байгаль хамгаалагч нар нуурын үхсэн загасыг хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж эхэлжээ.

Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд