Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын бамбарыг Токиогийн музейд түр байршуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Олимпын наадмын бамбарыг Японы нийслэл дэх Олимпын музейд түр байршуулжээ. Албан ёсны арга хэмжээний үеэр Японы Олимпын хорооны дарга Ясухиро Ямашита Олимпын галыг аль болох олон тооны хүн өөрийн нүдээр үзнэ гэж найдаж буйгаа илэрхийлээд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортын их наадмыг ирэх 2021 онд зохион байгуулахын тулд бүхий хүчин чадлаа дайчлах болно гэж онцолсон байна.

Олимпын музейг өнгөрсөн оны намар Токио хотын Шинзүкү дүүрэг дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд нээжээ. Музейд Олимпын наадмын түүхтэй танилцахаас гадна Токиогийн Олимпын бамбар болон бусад үзмэрийг үзэх боломжтой. Музейн цэцэрлэгт хүрээлэнд олимпын таван цагираг байрлуулж, 1896 оноос хойш зохион байгуулагдаж буй орчин цагийн олимпын их наадмыг санаачлагч Пьер де Кубертений хөшөөг босгосон байна.

 

Япон улсын шинэ ерөнхий сайд есдүгээр сарын 14-нд тодорно
Япон улсын шинэ ерөнхий сайд есдүгээр сарын 14-нд тодорно
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.