Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар өчигдөр /2024.04.01/ 15 настай хүү аргал оруулаад ирье гэж гараад сураггүй болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр хүү Төв аймагт амьдардаг бөгөөд сурагчдын амралтаар Булганд эмээгийндээ очсон байжээ.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран өчигдөр 19:30 цагаас эхлэн эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр Булган аймгийн цагдаагийн газраас нэмж 6 албан хаагчийг эрлийн ажиллагаанд дайчилжээ.