Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймагт хамгийн зузаан цас тогтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр Увсын Түргэн, Хяргас, Сагил суманд 30.0 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ. Энэ нь бусад аймагтай харьцуулахад хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон болохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв.

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Төв аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун, Завханы зүүн болон хойд, Хэнтий, Сүхбаатарын зарим газраар 0.0-30.0см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс Увсын Түргэн, Хяргаст 30.0см, Сагилд 29.0см, Давстад 23.0см, Зүүнговьд 21,0см, Малчин 18.0см, Баруунтуруунд 17.0см, Завханы Тэс, Төв аймгийн Аргалантад 14,0см, бусад хэсгээр 0.0-11.0см цасан бүрхүүл тогтсон байна. Улаанбаатар хотод 2 см хүртэл цасан бүрхүүл тогтсон тул автозамд халтиргаа үүсэхээс сэргийлж давс цацаад байгаа юм.

УБЕГ: Сонгогчийн нэрийн жагсаалтад буй өөрийн нэр, оршин суугаа хаяг таарч байгаа эсэхээ шалгаарай
УБЕГ: Сонгогчийн нэрийн жагсаалтад буй өөрийн нэр, оршин суугаа хаяг таарч байгаа эсэхээ шалгаарай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.