Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Залуучууд ажил хийх тусам ядуурч, эх орноосоо дайжиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Олон улсын индексээр 2016 онтой харьцуулахад гадагш дайжсан иргэд 3 гэсэн индекстэй байсан бол өнөөдөр 4.2-т хүрсэн байна. Ядуурал, улс төрийн тогтворгүй байдал мөн авлигажсан тогтолцоотой холбоотойгоор иргэд эх орноосоо дүрвэдэг юм байна.

Монгол Улс авлигалын индексээр байр ухрам тусам залуус гадагш явж байна. МАН-ын эрх барьсан 8 жилд оюуны дайжилт явагдлаа. Авлигатай тэмцэж байна гээд байдаг гэтэл авлигал нь улам ихсээд байдаг. Уг нь буурах ёстой биз дээ. Залуучууд ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоо бий болчихлоо. МАН-ын 8 жилийн мөрийн хөтөлбөр 4 жилийн амлалтын биелэл нь ийм байна" гэсэн юм.

Д.Ганбат: Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа
Д.Ганбат: Сүүлийн 8 жил өдөр бүр 4 сарын 1-н байлаа
 
АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа
АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.